Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндао хотноо ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Чиндао хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцов.

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал солилцов. Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох үеэр ОХУ, БНБелУ, ИБНИранУ, БНКирУ, БНКУ -ын Ерөнхийлөгч, БНЭУ-ын Ерөнхий сайд нартай тус тус уулзав.

Мөн үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 4 дэх удаагийн уулзалтыг Чиндао хотноо зохион байгуулж, Төрийн тэргүүн нар гурван талын хамтын ажиллагаа, Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах асуудлаар санал солилцов.