БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, олон улс, бүс нутгийн хүрээн дэх хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхаж, Монгол Улсын Увс аймагт зочилж, баруун 5 аймгийн Засаг дарга нартай уулзаж, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Айлчлалын дүнд талууд ГХЯ-д хоорондын болон ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хамтын ажиллагааны баримт бичигт тус тус гарын үсэг зурав.