МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ АРХИВ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БЭЭЖИН ХОТНОО БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр тэргүүтэй архивын төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 18-21-ны өдрүүдэд Бээжин хотод айлчилав.

Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны яамны Архив хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, хятадын талаас Гадаад хэргийн яамны Архивын газрын дарга хатагтай Дун Чян нар даргалав.
Төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюань-ёу хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Нийслэл хотын музей, Гаалийн Ерөнхий газрын Архивын музей, Хуавэй компанид тус тус зочилж, туршлага судлав.