Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрVaccineАНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР 188,370 ТУН ФАЙЗЕР ВАКЦИН ХАНДИВЛАВ

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР 188,370 ТУН ФАЙЗЕР ВАКЦИН ХАНДИВЛАВ

АНУ-ын Засгийн газар КОВИД-19 цар тахалтай тэмцэх Монгол Улсын Засгийн газрын хүч чармайлтыг дэмжиж ирсэн үйл ажиллагааныхаа хүрээнд КОВАКС-ын шугамаар 188,370 тун Файзер вакцин хандивласнаа 2021 оны 9 дүгээр сарын 9-нд ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Энтони Блинкен өөрийн жиргээндээ “АНУ нь өөрийн түншүүд, андуудаа цар тахлыг даван туулахад нь тусалж дэмжсээр байх болно. Монголд хандивлаж байгаа 188,370 тун Файзер вакцин нь цар тахлын өмнөх үеэс ч илүү сайхан амьдралыг цогцлоох, хүний амь насыг аврах бидний зорилгын илрэл юм” хэмээжээ.

Цар тахал тархснаас хойш АНУ нь манай улсад 4 сая гаруй ам.долларын тусламж үзүүлээд байна. Тухайлбал, тусламжийн хүрээнд хувийн хамгаалалтын хэрэгсэл, 50 ширхэг амьсгалын аппаратыг нийлүүлсэн. Улмаар өчигдөр айлын тал амьсгалын аппаратыг ашиглах сургалтын зориулалт бүхий 50 уушги орлуулагчийг хүлээлгэн өгөв.

АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Г.Мэй тусламжийг хүлээлгэн өгөхдөө, КОВИД-19 цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газар цар тахалтай тэмцэх Монгол Улсын Засгийн газрын хүч чармайлтыг  үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно гэв.