Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРЫГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхтт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Элчин сайдаар томилогдсонд нь Зафер Атешт баяр хүргээд Монгол Улс өөрийн гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайд З.Атешаас хүсэв.

Элчин сайд З.Атеш Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонтой баяртай буйгаа илэрхийлээд хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.