Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ, КАНАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

МОНГОЛ, КАНАДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг Канадтай явуулж буй хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг тэлэх, харилцааны түвшинг ахиулах, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав. Улмаар Канад нь манай улсын олборлох салбарын тэргүүлэх хөрөнгө оруулагч болохыг тэмдэглэж, Канадын хөгжлийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, үр ашгаа өгч байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд К.Ивкоф Гадаад харилцааны сайдын албанаа томилогдсонд баяр хүргэн амжилт хүсч, Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тэмдэглэж, Канадын хөгжлийн хөтөлбөрүүд нь Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мерит зарчимд тулгуурласан төрийн албыг бэхжүүлэх, жендерийн тэгш байдлын хангахад хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт итгэж байна гэв. Гадаад харилцааны сайд, Элчин сайд нар Монгол, Канадын хамтын ажиллагаа ийнхүү өргөн хүрээнд хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглээд юуны өмнө Монгол, Канадын Дугуй ширээний ээлжит уулзалтын товыг тохиролцож, зохион байгуулахаар тогтов. Мөн 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтсан арга хэмжээнүүдийг төлөвлөж ярилцахын чухлыг харилцан тэмдэглэв.

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi