Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол улсын төрийн далбаа

Монгол улсын төрийн далбаа

Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.” гэж заажээ.[1]

Өнгө, хэмжээ

2012 оны 2-р сарын 22-ноос MNS 6262:2011 стандарт(Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага)-ыг мөрдөж байна.[2]

СистемУлаанХөхШар
RGB218-32-490-102-178255-211-0
CMYK10-100-90-0100-60-0-00-15-100-0