Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БОЛОН КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР БОЛОН КАНАД УЛСЫН БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН ОЛОН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨЛ ХООРОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Элчин сайд Я.Ариунболд өнөөдөр Монгол Улсын Нийслэлийн боловсролын газар болон Канад Улсын Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцож үг хэлэв.

Оюутан солилцооны хөтөлбөр байгуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах боломжийг хамтран эрэлхийлэх зорилго бүхий тус санамж бичигт Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга болон Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн гүйцэтгэх захирал Др.Рандал Мартин нар гарын үсэг зурав.

Ёслолын арга хэмжээнд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хадагтай Катерин Ивкоф болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нийслэлийн боловсролын газар, Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөлийн төлөөлөл оролцов.

Нийслэлийн Боловсролын газар нь нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх, бага, дунд, ерөнхий боловсролын төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нутгийн захиргааны байгууллага юм. Бритиш Колумб мужийн Олон улсын боловсролын зөвлөл нь Бритиш Колумб мужийн ерөнхий боловсролын сургуулиудын олон улсын боловсролын зорилт, зорилгыг дэмжих чиг үүрэг бүхий төрийн өмчит корпорац юм.