Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ

ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ КОНСУЛЫН ПАТЕНТАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн Энхжаргал 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Оросын Холбооны Улсын Красноярскийн хязгаарын Амбан захирагч Усс Александр Викторовичд Патентаа гардуулав.

Ерөнхий консул Ж.Энхжаргал, Красноярскийн хязгаарын Амбан захирагч Усс.А.В. нар 2021 онд тохиох Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Монгол Улс, Красноярскийн хязгаар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцов.