Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Бусад мэдээ

2021.02.26
2021.02.26
2021.02.25
2021.02.25
2021.02.25
2021.02.25
2021.02.23
2021.02.23
2021.02.23
2021.02.23
2021.02.23
2021.02.22
2021.02.22
2021.02.22
2021.02.22

ДТГ-уудын мэдээ мэдээлэл

    • modal-poster

      2021 ОНЫ 3 ДУГААР САРД ТӨЛӨВЛӨЖ БУЙ НИСЛЭГҮҮД

      2021.03.02

      Дараах нислэгүүдийг 3 дугаар сард төлөвлөж байна. Энэ сард Казахстаны Алматы руу нэмэлт нислэг хийхээр боллоо.

      монгол улсын гадаад харилцааны яам

    • modal-poster

      Дархлаажуулалт эхэллээ

      2021.03.02

      Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан мэдээлэл

      Улаанбаатар хот, 2021 оны 02 сарын 23. Монгол Улс “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вакцинд хамруулж буй түүхэн үйл явдал эхэлж байна. БНЭУ-ын Сэрүм институтэд  үйлдвэрлэсэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн, мөн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг Монгол Улсын Засгийн газар хүлээн авлаа. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа зорилтот бүлэг, тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх эрсдэл өндөр хүмүүсийг дархлаажуулах болно.

      Монгол Улсын Засгийн газар голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүллээ. 2020 оны гуравдугаар сард зөөвөрлөгдөж ирсэн халдварын анхны тохиолдлоос хойш тууштай арга хэмжээ авсны дүнд 2020 оны 11 дүгээр сар хүртэл дотооддоо халдвар алдаагүй билээ. Дотоодод халдвар гарсан цагаас хойш ч хүчин чармайлт гаргасаар ирлээ.

      Вакцины эхний тун орж ирсэн нь итгэл найдвар авчирч буй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэх шаардлага байсаар байна. Нийт хүн амын 60 хувийг үе шаттай дархлаажуулснаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд амьдралын хэвийн горимд шилжиж, энэ хэрээр эдийн засаг идэвхжин, иргэд ажлын байртай, орлоготой байх боломж нээгдэнэ. Энэ удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр монголчууд өвчний голомтыг хумьж, тархалтыг хязгаарлан, иргэдээ дархлаажуулалтад хамруулах бэлтгэлээ хангаж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх суурь нөхцөлөө бүрдүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс буурч нийслэл дэх хөл хориог цуцалж байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ажил, амьдралын хэвийн горимдоо шилжлээ. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн жишээ болсон 12 хоног ард хоцорлоо. Хөл хорионы үед төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн ойлгож, тэвчиж байсан ард иргэд, нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд халдварын 33 голомт, 122 тохиолдол илрүүллээ. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн  нэгдсэн системтэй боллоо. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бидэнд хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн төрийн бүх байгууллагын ажилтан, алба хаагчиддаа баярлалаа” гэж цохон тэмдэглэв. Гэхдээ тайвшрах цаг болоогүйг сануулж, дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг уриаллаа. Олон улсын стандартад нийцсэн вакцин авахад дэмжлэг үзүүлсэн БНЭУ, ДЭМБ, НҮБ болон Хүүхдийн сан, цаашид вакцин авахаар хэлцэл хийж байгаа ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.

      НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн манлайлал дор нягт хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Гараа угаах, амны хаалт зүүх, хүмүүс хоорондын зай барих зэрэг хязгаарлалтын олон арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хүч, эв санаагаа нэгтгэж ирсэн Монголын ард түмнийг Монгол Улс дахь НҮБ магтан сайшааж байна.

      “Дархлаажуулалтын аяныг амжилттай эхлүүлж байгаа Монгол Улсын нийт ард түмэнд баяр хүргэе. Бидний өмнө бүх нийтийг вакцинд хамруулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна. Дархлаажуулалтыг сайтар төлөвлөж, вакцины хангамж, түгээлт зэрэгт онцгой анхаарах нь маш чухал” хэмээн НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэмдэглэв.

      Цар тахлаас сэргийлэх аюулгүй бөгөөд хамгийн үр дүнтэй вакциныг нэвтрүүлэхийн тулд дэлхий даяараа урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй их хүчин чармайлт гаргаж байна. Дэлхийн улс орны иргэд бүрэн хамгаалагдах хүртэл ямар ч улс орон аюулгүй байх боломжгүй. Монгол Улс дархлаажуулалтын хөтөлбөрийг шуурхай нэвтрүүлэхэд бэлэн байх нөхцлийг хангахад чиглэсэн дэмжлэгийг ДЭМБ түнш байгууллагуудтайгаа бүх түвшинд үзүүлж ирлээ.

      ДЭМБ нь “Халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулж энэ хүрээнд Монгол Улс КОВАКС (COVAX) олон улсын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хүргүүлэх, дархлаажуулалтын хөтөлбөрийн төлөвлөлт, зохицуулалт, эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон тэргүүн шугамд ажиллаж буй бусад ажилтныг сургах, зорилтот бүлгүүдийг тодорхойлох, эрэмбэлэх, хүйтэн хэлхээний чадавхи, бэлтгэлийг хангах, вакцины хадгалалт, хамгаалалтад хяналт тавих зэрэг олон асуудлыг хамруулсан бэлтгэл ажлыг үр дүнтэй хангуулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.

      Вакцины эхний багцыг амжилттай авчирсанд Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн сайдад ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, доктор Сергей Диордица баяр хүргэлээ. Тэрээр “Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь бидний тэмцэлд нэн тустай байх болно. ДЭМБ мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх замаар вакциныг хүн ардад тэгш хүртээмжтэй хүргэх нөхцлийг хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, вакцины хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах, эрүүл мэндийн ажилтнууд, тэргүүн шугамд ажиллаж буй хүмүүсийг вакцин болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаархи мэдлэг, мэдээллээр хангах зэргээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ” гэв.

      НҮБ-ын Хүүхдийн Сан нь ДЭМБ, Гави Вакцины Холбоо, Цар тахалтай тэмцэх Инновацийн Эвсэл (CEPI) зэрэг түншлэлийн хамтарсан КОВАКС (COVAX) хөтөлбөрийн нэрийн өмнөөс, дэлхийн 171 оронд, түүний дотор Монгол Улсад зориулан вакцины худалдан авалт, нийлүүлэлтийг удирдан зохион байгуулж байна. НҮБ-ын Хүүхдийн сан дархлаажуулалтын хөтөлбөрийн бэлтгэл ажлууд болон хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал вакциныг улс орны хэмжээнд аюулгүй, найдвартай хадгалах, хамгаалах чадавхийг бэхжүүлэх, буруу ташаа мэдээллийг залруулах, дархлаажуулалтыг аюулгүй, үр дүнтэй явуулах, вакцинжуулалтын үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, хүмүүсийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэргийг дурдаж болно.

      Мөн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын хөтөлбөрийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдол өгч байна. Хэдийгээр дархлаажуулалтад насанд хүрсэн хүмүүс хамрагдах боловч энэ хөтөлбөр хүүхдүүдэд асар их ашиг тусаа өгнө. Цар тахлыг хязгаарласнаар хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж, найз нөхөдтэйгөө уулзаж хөгжилдөн, спортоор хичээллэж, боловсрол, нийгмийн алдсан боломжоо нөхөж авах болно.

      монгол улсын гадаад харилцааны яам

    • modal-poster

      ИРГЭДЭД ТУСЛАХ САН

      2021.03.02


      Иргэдэд туслах сангийн зарцуулалтын тайланг олон нийтэд нээлттэй болгов. ГХЯ-ны Консулын газрын эрхлэн ажиллуулдаг http://consul.mn цахим хуудсаар дамжуулан Иргэдэд туслах сангийн 2019 оноос хойших тайлан мэдээлэл, тушаал шийдвэрийг харах боломжтой.

      монгол улсын гадаад харилцааны яам

    • modal-poster

      ГХЯ цахим хуудсаа шинэчиллээ

      2021.03.02

      Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээлэл иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай байх шалгуурын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудсаа шинэчиллээ. Манай яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршдог бөгөөд шинэ цахим хуудсаар дамжуулан Монгол Улсын тухай, гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаа, гадаад худалдааны талаар шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, хилийн чанадад буй монгол иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх зорилт тавилаа.

      Түүнчлэн иргэд гадаад харилцааны салбартай холбоотой асуулт, санал хүсэлтээ шууд илгээж, харилцах, бидний ажилд үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлэв. Шинэ mfa.gov.mn цахим хуудас нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай цэстэй бөгөөд гар утасны хувилбартай.

      Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ консулын үйлчилгээг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадад зорчиж буй иргэдээ бүртгэх бүртгэлийг цахим хуудсаараа дамжуулан хийх бөгөөд энэ бүртгэлд хамрагдснаар иргэд маань консулын үйлчилгээг шуурхай, найдвартай авах нөхцөл нэмэгдэх юм.

      Шинэ цахим хуудас нь хөгжүүлэлтийн төгсгөлийн шатанд буй тул сайжруулах талаар санал, мөн шүүмжлэл байвал ирүүлэхийг хүсье.

      монгол улсын гадаад харилцааны яам

    • modal-poster

      Зар мэдээлэл

      2021.03.02

      монгол улсын гадаад харилцааны яам

  • Хөх номд манай улсын гадаад харилцааны салбарт хийсэн тодорхой ажлууд тусгагдахаас гадна бидний өмнө тулгарч буй сонголтууд болон цаашдын зорилуудыг тусгалаа.

    Дэлгэрэнгүй